“Даатгалын багц дүрэм”-д өөрчлөлт орууллаа

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр болж нийт 16 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Энэ удаад УИХ-ын 2017 оны 299 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн 3.1.2-т “Даатгалын компанийг хөрөнгийн зах зээлд гарахад дэмжих бодлогыг хэрэгжүүлэх”, 21 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн 4-т тусгагдсан “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах” чиглэл, арга хэмжээний дагуу даатгалын компаниудын хөрөнгийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийг дэмжих, даатгагчийн хөрөнгийг олон талт хөрөнгө оруулалтад байршуулж эрсдэлийг тархаах зорилгоор холбогдох журмуудад өөрчлөлт орууллаа. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны 2019 … Continue reading “Даатгалын багц дүрэм”-д өөрчлөлт орууллаа